Ж.Мөнхбат: УИХ-ын гишүүн Л.Болдыг  шүүхэд өгнө

УИХ-ын гишүүн Л.Болдын өчигдөр /2019.01.11/ “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл жагсаал”-ын үеэр хэлсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тайлбар өглөө.

Тэрбээр”Жагсаал зохион байгуулсан гишүүдийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Л.Болд намайг жагсаалын үеэр цуст мөргөлдөөнд дуудаж, хүн, цэрэг хүчнийхнийг бэлдсэн зэргээр мэдээлэл хийлээ.  Жагсаал цуглаан зохион байгуулах асуудалд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр бид хоёр огт оролцоогүй гэдгийг өчигдөр мэдэгдсэн. Өчигдрийн жагсаалд 200 байтугай хоёр хүн аваачиж оролцуулаагүй. Хүнийг гүтгэн гүжирдэж байгаад харамсч байна. Тиймээс энэ асуудлыг залруулна. Өнөөдөр цэрэг хөдөлгөх эрх мэдэл Засгийн газар, Батлан хамгаалахын сайдад байгаа. Цагдаа, Тагнуул Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байгаа. Тэгэхээр жирийн нэг УИХ-ын гишүүн би цэрэг, цагдаа, цуглуулж, зэвсэгт мөргөлдөөнд яаж хүргэх юм бэ гэж би Л.Болд гишүүнээс коридорт тараад асуусан. Тэгсэн Тагнуулын нэр бүхий хариуцлагатай хүмүүс ийм мэдээлэл өгсөн гэж ярьсан. Би өнөөдөр энэ асуудлаар ТЕГ-аас албан ёсны тайлбар шаардсан бичгээ явуулна. Л.Болд гишүүнийг хүн гүтгэсэн үндэслэлээр шүүхэд өгнө” гэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …