Ж.Батзанданг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг УИХ-ын дахь АН-ын бүлэг АН-ын гишүүнчлэлээс хасах хүсэлтээ гаргажээ. Уг албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр уншиж танилцууллаа.

Албан бичигт “АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү” гэжээ.

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн оны 12-р сарын 3-ны өдөр хуралдаж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргаж, харин УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарыг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан юм.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

Эрхэм хүндэт ард иргэд ээ Эртний төрт ёс, өвөг дээдсийн өв соёл, эв нэгдэл, эрх …