УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. УИХ-ын тухай хуулийн 10.3-д  УИХ-ын даргыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг үндэслэн нууц санал хураалтаар шийдэхээр заасан тул энэ удаад нууц санал хураалтаар асуудлыг шийдсэн юм. Санал хураалтад 65 гишүүн оролцсоноос 66.2 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөллөө.

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …