УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо.
Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
Төгссөн сургууль, мэргэжил:
· 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
· 2005 онд Австралийн Мельбурний их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
· 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
· 2008 онд МУБИС-ийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
· 2011 онд МУИС-ийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
· 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр
Ажилласан байдал:
· 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
· 2002 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
· 2006 онд “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын Улаанбаатарын бүсийн захирал
· 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
· 2009 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
· 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн