“MNTM” шоуны ялагч Б.Анужин Flormar брэндийн нүүр царай болжээ

Боловсрол суваг телевизээс бэлтгэн хүргэсэн “Mongolia”s Next Top Model” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын ялагчаар 18 настай Б.Анужин тодорсон билээ.Тэрбээр шоуны ялагч болсноор 20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн болсон юм.

Тэгвэл биеэ авч яваа байдал, загварын мэдрэмж зэргээрээ бусдаас ялгарч ялагчаар тодорсон Б. Анужин гоо сайхны Flormar брэндийн моделиор сонгогджээ.

“Mongolia”s Next Top Model-2″ шоу нэвтрүүлгийн ялагч Б.Анужин 2014 оноос эхэлж “Монгол модель” агентлагт гэрээт моделиор ажиллаж эхэлжээ. Мөн 2017 онд Азийн модель фестивальд оролцож, шилдэг 10 моделийн нэгээр шалгарч байсан байна.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …