Прокуророос зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй гэх нэр бүхий зургаан шүүгчид хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн.

Улмаар Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/ болон Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлээд байсан.

Тэгвэл Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнай 2019 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр ШЕЗ болон Улсын Дээд шүүхийн Тамгын газарт зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан буюу түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа Мэдээлэл хүргүүлэх тухай 1/1117 тоот бичгээр мэдэгдсэн байна.

Уг бичигт “…Халдашгүй эрх эдэлж байгаа зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж дүгнэх боломжгүй, хангалттай үндэслэл бүхий үйл баримт тогтоогдоогүй байх тул албан үүргийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэж мэдэгджээ.

 

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихаар болов

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Багш, …