Хийлч Ч.Дэлгэрцэцэг “2000” кинонд хатны дүрд тогложээ

“Одоо л бид багцалсан сум шиг нэгдэхгүй бол хожим хойно цусаар уйлсан ч багадна ” хэмээн сануулах бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “UB FILM” студийн “2000” түүхэн уран сайхны өнөөдөр нээлтээ хийнэ. Тус кинонд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан хийлч Ч.Дэлгэрцэцэг тогложээ.

Хийлч Ч.Дэлгэрцэцэгийн хувьд дэлгэцийн анхны уран бүтээл бөгөөд тэрбээр “2000” түүхэн кинонд Манж амбаныг өөртөө дурлуулсан Нарангуа хатны дүрийг бүтээжээ.

Дэлгэцийн уран бүтээлд анх удаа хүч сорьсон хийлч Ч.Дэлгэрцэцэг“Манж амбаныг өөртөө дурлуулсан Монгол хатны дүрийг бүтээлээ. Монгол хатны хатан ухааныг гаргахыг ихэд хичээлээ. Киноны натурт гараад монгол гэрт 10-аад хоновол яалтчгүй дүрдээ ордог юм байна лээ. Найруулагч намайг дүрдээ оруулахын тулд монгол гэрт байлгаад л байсан. Сүүлдээ бүр гэрийн хаяанд дүүрэн түлээтэй байвал баярладаг болчихсон байсан. Тэрнээс өөр юу ч хэрэггүй юм шиг сэтгэлзүйн түвшинд очиж байж кинонд тоглосон. Хүмүүс камерын өмнө уйлах хэцүү гэж ярьдаг. Тэр үнэндээ яг юу ч биш юм билээ. Хамгийн хэцүү нь монологийн хэсэг байсан. Монолог уйлах, инээхээс илүүтэй хүний сэтгэлийн дотоод ертөнцийг гаргадаг. Монологийн хэсэг дээр хүн 4-5 удаа найруулагчаасаа болохгүй байна гэдэг үг сонсоод ирэхээр шантардаг юм байна лээ. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг энд юу хийж яваа юм бол оо гэж хүртэл бодсон” гэв.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …