УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2019.03.05/ “Эрдэнэт” үйлдвэрийн 51, 49 хувьтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр”Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүд “Эрдэнэт”-ийн 49 хувийн талаар мэдээлэл, бас цензургүй сурвалжлага гарлаа.
Монголбанкнаас зээл өгсөн гэж байгаа. Нууцын зэрэгтэй байгаа учир би үнийн дүнг хэлж чадахгүй. Үүнийг ярихын тулд Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг шалгах ёстой. Тухайн үед Н.Золжаргалыг УИХ-ын дарга томилсон. Ерөнхий прокурор, АТГ-ын даргыг солих ёстой гэж яриад байгаа. Гэтэл энэ яриад байгаа хүмүүс өөрсдөө асуудалтай юм билээ. Учир нь ЖДҮХС-гийн асуудлаар таван гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирнэ. Би ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд албан тоот өгнө. “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой 50-60 мянган хуудас материал Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст очсон байгаа. Стандарт банктай холбоотойгоор бид өдөр бүр 100 сая төгрөгийн торгуульд орж байна. Стандарт банк Хятадад зарагдсан банк. Тэд өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн хуудсаа ирүүлэхгүйбайгаа нь учиртай. Хэрэв хуудас ирвэл тоолуур зогсно. Гэтэл тоолуур өдөр болгон явж байна. Энэ тоолуурыг зогсоох хэрэгтэй. Хэлэлцээрт зайлшгүй орох ёстой. Засгийн газраас хэлэлцээрт орох субъектээ тодорхойлох хэрэгтэй”гэлээ.