Л.Оюун-Эрдэнэ: Хууль шүүхийн байгууллага шударга ёсны эсрэг ажиллаж байна

Төрийн ордонд өнөөдөр /2019.03.07/УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ““Эрдэнэт” үйлдвэрийн удирдах зарим албан тушаалтнуудыг чөлөөлсөн.  “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал сонгуулийн өмнөхөн өрнөж эхэлсэн. Сонгуулийн дараанаас Ц.Нямдорж сайд ярьж эхэлсэн. Би ЗГХЭГ-ын дарга болоод энэ асуудал хаана гацсан, ямар хэмжээнд байгааг олон нийтэд ойлгуулахыг хичээж ажилласан.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал болоод Хөгжлийн банкны бондын хэрэг, Төрийн банкнаас зээл авсан “Шинжиан Шинфа”-тай холбоотой хэргийг цагдаагийн байгууллага шалгаж, баримт материалыг бүрдүүлсэн байдаг юм байна. Харамсалтай нь, эрүү үүсгэн хэргийг шалгах гэхээр Нийслэлийн прокурорын байгууллага байнга хаалт тавьж, байнга өмгөөлж явсан. Уржигдар Төрийн Банкнаас зээл авсан “Шинжиан Шинфа”-ийн хэргийг нийслэлийн прокурор татаж авсан гэдэг мэдээлэл байна. Тэгэхээр хэргийг замхруулах асуудал руу орж байна гэсэн үг.

Хууль шүүхийн байгууллага шударга ёсны эсрэг ажиллаж байна. Бид энэ МАНАН-г таслан зогсоох ёстой. Сөрөг хүчин болох АН сөрөг хүчний ажлаа хийхгүй байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Эрдэнэт”-ийн асуудалтай холбогдсон. Намын дарга нь мөн нэр холбогдсон. Ийм учраас сөрөг хүчний ажлаа хийхгүй байна гэж бид үзэж байна”гэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …