09:00 цагт Төрийн ордны их танхимд Гэр бүлийн үнэ цэнэ-хөгжил шинэчлэл үндэсний чуулган болно.
10:00 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хар тамхи, мансууруулах бодистой холбогдох хүний эрхийн асуудлаар ЗГ-ын XI байрны 514 тоотод хэвлэлийн бага хурал хийнэ.
10:00 цагт хотын захиргааны 1-р байрны А зааланд тэргүүлэгчдийн хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлд гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх төслийн хэрэгжилтийг хангах ажил зохион байгуулахад баримтлах журам, “Монгол наадам цогцолбор”-ын төсөв санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай, Орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай /Орон сууц санхүүжилт корпораци/, Хаант орос улсын төрийн нэрт зүтгэлтэн Монгол судлаач дипломатич И.Я.Коростовецийн хөшөөг Улаанбаатарт босгох тухай, Баянгол дүүргийн 51-р сургуулийн 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
11:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол улсад уран олборлох нь асар их гай гамшиг дагуулах нь тодорхой боллоо. Уран олборлох нь хүний эрүүл мэнд байгаль орчинд хэрхэн нөлөөлдөг талаар өнгөрсөн хоногуудад Бүгд найрамдах нэгдсэн Танзани улсад дэлхийн улс гүрнүүд хэлэлцжээ. Нобелийн “Энх тайваны” шагналт “Цөмийн зэвсгээс хамгаалах олон улсын эмч нарын холбоо”, Танзанийн “Хууль зүй хүний эрхийн төв”, Германы Ураниум нетворк” байгууллага, Роза Лүксембургийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан уг олон улсын бага хуралд Ази тивийг төлөөлөн Монгол улс ганцаараа оролцсон нь анхаарал татаж байгаа юм. Энэхүү асуудлаар тодорхой мэдээллийг дээрх хуралд оролцоод ирсэн Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө Үндэсний хөдөлгөөнөөс хийнэ.
11:00 цагт MN мэдээллийн төвд“Коснтракшн Монголиа” олон улсын хурал, үзэсгэлэнгийн талаар БХБЯ, Барилгын хөгжлийн төв, “Глобал групп” хамтран мэдээлэл хийнэ.
11:30 MN мэдээллийн төвд Байгаль орчны бохирдолттой холбоотой болон удамшлын эмгэгийн оношлогоо, трансплантаци, бүтээгдэх үүний чанарын шинжилгээ зэрэг олон янзын судалгаа шинжилгээ хийдэг электрон микроскопын технологийг Монгол Улсад анх удаа анагаах ухааны салбарт нэвтрүүлэхтэй холбогдуулж Японы Электрон микроскопын технологийн нийгэмлэгээс хэвлэлийн бага хурал зарлаж байна.