Д.Эрдэнэбат: Эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийг нэг даруй нэг тийш нь болгох хэрэгтэй

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан АН-ын бүлэг хуралдаж, мэдээлэл хийлээ.  АН бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ээлжит бус чуулганаар анхаарал татаж байгаа хоёр зүйл бий. Нэгдүгээрт, татварын багц хуулиуд орж ирж байгаа. АН-ын бүлэг татварын багц хуулийг дэмжээд явах нь зөв гэдэг байр суурин дээр байгаа. Маргааш Сангийн яамны хууль боловсруулсан ажлын хэсгийг урьж санал солилцох гэж байгаа.

Дараагийн нэг асуудал бол Ашигт малтмалын тухай хууль маш олон сар гацлаа. Хуулийн тодорхойгүй байдал бий болсон нь эдийн засагт тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж байгаа. Тиймээс эрх баригчид энэ хуулийг нэг даруй нэг тийш нь болгох хэрэгтэй. Ээлжит бус чуулганаар ЗХЖШ-ын даргыг томилох саналыг Ерөнхийлөгчийн зүгээс гаргасан. Энэ асуудал дээр АН хуулийн дагуу явах ёстой гэдэг байр суурин дээр байна” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Татварын багц хууль шинэчлэгдэн батлагдах шаардлага зайлшгүй бий. АН засаг барьж байх үед Татварын багц хуулийг боловсруулах судалгаа шинжилгээний ажил эхэлсэн. Уг хууль батлагдсанаар хоёр зүйлд эерэг нөлөө үзүүлэх үр дагавар авчирна гэж харж байгаа. Төсвийн орлогын тогтвортой байдал хангагдсан байх ёстой. Өнөөдөр төсвийн орлогын 80 гаруй хувь зөвхөн татварын орлогоос бүрддэг. Тиймээс аж ахуй нэгжүүдэд дарамт болох бус тэдний орлогын бааз суурийг өргөтгөх илүү олон аж ахуй нэгж байгууллага татвараа төлдөг байх ийм систем рүү орох нь шударга тогтолцоо бий болно. Энэ талаас нь авч үзвэл хуулийг төслийг сайжруулах хэд хэдэн санал байгаа. Эдийн засгийн гол ачааг үүрч яваа аж ахуй нэгжүүддээ дарамт болохгүй татварын орчинг бүрдүүлэх нь уг хуулийн ач холбогдол оршино. Үндсэн хуульд  аж ахуй эрхэлдэг л бол татвар төлнө гэсэн үндсэн заалт бий.  Тэгвэл хуулийн төслөөр уг заалтыг гажуудуулсан зүйл бий. Үүнийг хэлэлцүүлгийн явцад сайжруулах ёстойг АН-ын бүлэг шаардаж байгаа” гэв.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …