МАН:Татварын багц хуулийн төслийг хэлэлцэж батлах зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн

УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.03.18/ хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хуралдаанаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх Татварын багц хуулийн төслийн хэлэлцлээ. Уг багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад жил болох гэж байна. УИХ-аас Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй зарим асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж тодорхой шийдэлд хүрлээ.
Татварын багц хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж яаралтай батлах зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн.

Хоёрдугаарт хэлэлцсэн асуудал нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн бүлэг дэмжихээр шийдвэрлэлээ. Уг хуулийн төсөл нь алтны татварыг 2023 он хүртэл 2.5 хувь болгон сунгах юм. . Сүүлийн саруудад Монголбанканд тушаадаг алтны хэмжээ 81 хувь буурсан. Тиймээс алтны тушаалтыг нэмэгдүүлэх цаашлаад валютын нөөцийг нэмэгдүүлэх үүднээс уг хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн” гэв.

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …