Т.Аюурсайхан: С.Баярцогтын оффшор дансны хуулга АТГ-т очоогүй байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн Холбооны Улсад  айлчих үеэрээ тус улсын “Credit Suisse AG” банкаас С.Баярцогтын оффшор таван дансны дэлгэрэнгүй хуулгыг авчирсан талаараа өнөөдөр /2019.03.19/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан”УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарь улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд миний бие багтсан. Энэ ч утгаараа олон нийтэд тодорхой мэдээлэл хийсэн. Энэ мэдээллийн дараа үгүйсгэж, гуйвуулсан зүйл их явж байна.  Тиймээс албан ёсны тайлбарыг өгч байна.

УИХ-ын даргын хийсэн айлчлалын бүрэлдэхүүн Монгол Улсад гуравдугаар сарын 15-ны өдөр ирсэн. Швейцарийн холбооны улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор хөрөнгө нийт таван дансаар орж, гарсан гүйлгээний баримтыг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүн авч ирсэн. Энэхүү мэдээлэл нь журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Гэтэл өнөөдөр уг дансны хуулга АТГ-т хүргэгдэж  очоогүй байна” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …