Загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит бүтээл “Би нар” уран сайхны кинонд тогложээ.Тэрбээр тус кинонд хөгжлийн бэрхшээлтэй ээжийн дүрийг бүтээсэн аж.
Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх “Би нар” уран сайхны киноны хяналтын үзлэг гуравдугаар сарын 12-ны өдөр “Зайсан хилл”-д болжээ.
Сонирхуулахад загвар өмсөгч А.Баярцэцэгийн тоглосон “Хөх Тавилан”, “Хөхөө” зэрэг уран сайхны кинонууд “Hong Kong International Film & TV Market” фестивальд амжилттай оролцож байна.