УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өнөөдөр /2019.03.19/ Төрийн ордонд мэдээлэл хийх үеэрээ Швейцарын Холбооны Улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор дансаар орж, гарсан гүйлгээний таван дансны баримтыг хүлээлгэж өгсөн. Энэхүү мэдээлэл нь журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Гэтэл өнөөдөр уг дансны хуулга АТГ-т хүргэгдэж очоогүй байна” гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл уг мэдээлтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт дөнгөж сая хариу тайлбар өглөө.
Тэрбээр“УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы яриад байгаа оффшор данс 2013 онд хаагдсан. Швейцарын тал ямар нэгэн материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан ч өгөхгүй. Харин тодорхой хууль хүчний байгууллага нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ процес жил гаруй үргэлжилсэн. Тэр хугацаанд манай АТГ, прокурорын байгуулага Швейцарын талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна.
АТГ-ын нэг хийж чадаагүй ажил нь Швейцараас материал авч ирээд миний АТГ-д өгсөн материалтай харьцуулж, таарч байна уу гэдгийг нотолж чадаагүй Миний зүгээс өөрт буй бүх материалаа АТГ-д гаргаж өгсөн. Одоо АТГ үнэн мөнөөр нь шийдэх байх гэдэгт итгэж байна.”гэв.