Бөөгийн өмсгөлийг хүн, могой гөрөөс зэрэг амьтадын сүнсний чуулга гэж тайлбарладаг

31Сүүлийн жилүүдэд манайд  Бөө мөргөлийн шашин хүчээ авч  тэнгэрийн үйл дэлгэрэх болсон. Бөөгийн шашин нь бусад шашинг бодвол хатуу чанд дэг жаягтай бөгөөл эдлэл хэрэглэл нь бүгд увидас шид утга учиртай байдаг билээ. Зарим нь Бөөгийн өмсгөлийг  хүн, гөрөөс, могой зэрэг амьтдын сүнсний чуулга гэж тайлбарладаг юм.

Бөөгийн хэрэгслүүдийн талаар:

Бөөгийн өмсгөл “Дээл” нь Монгол дээлний загварыг голчлон барьсан байдагч /мөөрөлжин энгэртэй, манж захтай, товчтой, товчгүй, хоолойдоо уяагүй, энгэр, суга, ташаанд тус бүр нэг,(бүгд 3 ширхэг) уяаг товч орлуулан хадсан… / тухайн буух онгодын дуулгасанаар зэхэх нь хамгийн чухал байдаг.

Мөн зүүн ташаанд хормойн үзүүрээс дээш 50см гүнзгий цуурсан байжээ. Энэ нь 3-5см өргөн хэмжээ бүхий улаан , ногоон , хөх , хар өнгө хосолсон (хар өнгийн тэг дөрвөлжинг) ханан хээтэй тууз.

“Бөө малгай” Бөөгийн малгай битүү, мөн онгорхой ч бий. Ихэнх нутагт Оргой, Мандаа, Майхавч гэж нэрлэдэг. Малгайд хадсан /бүргэд, тас, шар шувууны / өдний тоо нь удам угсааны үеийн тоо мөн зэрэг дэвээр олон цөөн байдаг. Шүтээны малгай буюу майхавч нь сахиуст толгой гэж үздэг учир малгайн дэвсгэр өнгө нь дурдсан бөөгийн дээлийн өнгөтэй ижил байх [яс овог|яс овгийн] эрхэмлэдэг өнгө байдаг.

Бөө малгайн өөр нэг чухал зүйл нь бөөгийн /нүүрний унжлага/ гивлүүр (самалга) юм. Бөөгийн үзлээр бол гивлүүр нь лус [савдаг], онгод тэнгрийг өдөж, хөдөлгөөнд оруулдаг хэрэгсэл мөний дээр ялангуяа харанхуйн оронд аялан очиж уулзахаар зорин яваа онгод тэнгэр нараасаа өөр хөндлөнгийн элдэв муу сайн зүйлүүдэд танигдахгүй гэсэн нүүрний хаалт юм. Мөн гивлүүрийг тухайн шүтээний сахал самбаа ч гэх нь бий. Махайвч дээр нүд буюу мэлмий бий түүгээр бүхнийг харах чадвартай.

“Бөөгийн толь” Бөөгийн нэг гол зүйл бол толь. Алт, мөнгө, хүрэл, гуулин толь гэж бий. Хийцийн хувьд хавтгай дугариг мөн хагас бөмбгөр хэлбэртэй байдаг. Хорчин бөөд есөн толийг сураар угсран холбоод алаг дээлийн гадуур зүүнэ. Толийг зүүх нь элдэв хараал зүхэл, онгодын халдлагаас бөөг хамгаалан их (гэрэл) болон сацарч явдаг байна. Мөн гаднаас ирэх муу нөлөөллийг буцааж ойлгодог хамгаалтын гол хэрэглэл юм.

“Бөөгийн Бардаг” Бас нэгэн чухал хэрэглэл бол яахийн аргагүй бардаг юм. Түүгээр орон гэр, хүмүүсийн муу муухай, бузар, буртагыг одуулах хөөж зайлуулах үүрэгтэй. Манжиг, ташуур бас ижил үүрэгтэй байдаг ажээ.

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …