Ц.Нямдорж:Шүүх цагаандаа гарсан

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.03.21/ болж байна. Хуралдаанаар “Эрдэнэт” үйлдвэр болон “Монголросцветмет” нэгдлийн бүтцийн асуудлыг хэлэлцэн улсын үйлдвэрийн газрын статусаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрийн талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийлээ.
Тэрбээр” “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг нарийвчлан шалгах шаардлага байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн маргааны талаар “Эрдэнэт”-ийг авах мөнгө улсаас гарчихсан. Тэгэхээр энэ бол ганц үйлдвэрийн биш ноцтой асуудал.

Цаашид хэдхэн хүн УИХ, Засгийн газар, хууль хяналтынхныг мөнгөөр барьчихаад, хөдөлгөж байх бий гэдэг асуудал үүсээд байна.Шүүх будлиулаад байгаа нь ХХБ-ны захиалгаар томилогдсон шүүгч нар эздийнхээ захиалгаар будлиулаад байгаа хэрэг. Шүүх цагаандаа гарсан.Сүүлд баривчлагдсан гурван хүнийг сулласан шүүгчийн эцэг 2014 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа.Би ганцхан юманд сэтгэл хангалуун байгаа. Ард түмэн сэрж байгаад.” гэв.

Санал болгох мэдээ

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, …