МАХН-ын дарга Н.Энхбаяр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр””60 тэрбум”-ын хэрэг М.Энхболдын удирдлага дор явсан. Энэ хэрэгтэй холбоотой хүмүүсийг шүүх дээр дуудсан. Ингэхдээ Э..Эрдэнэжамъяан даргыг дуудаад, буруутгасан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах луйвар болж байгааг Д.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар мэдээлж нээсэн. Үүний төлөө З.Баянсэлэнгийг буруутгасан.
Өнөөдөр Д.Оюунбаатарын шүүх хурал болж байна. Үнэнийг илчилсэн хүмүүсийг айлган сүрдүүлж, шоронд хийж байна. Намайг “сахал” Д. Эрдэнэбилэг гэдэг хүн гүжирдэж байна. Тэр хүнд дандаа хүн гүжирддэг, амнаас нь үнэн үг гардаг хүн биш.
М.Энхболд өөрөө Д.Эрдэнэбилэгтэй холбогдож, ХХБ-ийг өөрөө авч өгсөн. Надад ХХБ-ны хувь авч өгье гэж хэлэхээр нь би загнасан. Гэтэл миний үгэнд ороогүй. Үнэнийг нь хэлэхээр намайг шүүхээс 49 хувьтай холбоотой асуудлаар ирж мэдүүлэг өг гэсэн.
Тэгэхэд нь би “Та бүхэн ЖДҮ-тэй холбоотой гишүүдээ бүрэн эрхийн хамгаалалтаас нь гаргаад дуудаж байцааж, мэдүүлэг ав” гэж би хэлсэн. Өнөөдөр хууль шүүхийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёроо та бүхэн хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх ажлаа хийж чадахгүй байна. Цагдаа намайг дуудаж байгаа нь шинэ Манан үүсч байгаа юм болов уу гэж би хардаж байна. Намайг дуудна гэж би бодоогүй. Тиймээс ард түмэн сэрэмжтэй байх хэрэгтэй. Би тоглоомонд оролцохгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмэнд хувьцаа болгож тараа. ХХБ-ийг төр буцааж авах хэрэгтэй” гэлээ.