Баянзүрх дүүргийн сонгуульд МАН ялалт байгууллаа

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороодод энэ сарын 23-ны өдрүүдэд дахин сонгууль боллоо.

10 дугаар хорооны сонгуульд МАН-55.2, Консерватив нам-0.72, БНН-0.91, Ногоо. Нам-0.76, бие даагч Н.Алтантуяа-37.4, бие даагч Г.Жаргал-4.31 хувийн тус тус санал авсан байна.

Харин 19 дүгээр хорооны сонгуулийн дүнгээр МАН-55.2, Консерватив нам-0.35, БНН-0.64, Ногоон нам-1.21, бие даагч Н.Уламбаяр-11.25, бие даагч Т.Туул-35.94 хувин саналыг тус тус авсан ажээ. Сонгуулийн хэсгийн хороо дахин сонгуулийн дүнг танилцуулсан бөгөөд ажлын тав хоногт баталгаажин төлөөлөгчид ажилдаа орох юм байна.

Сонирхуулахад, тус сонгуульд АН дотоод зөрчлөөсөө болон намын нэрийн өмнөөс нэр дэвшигчээ тодруулж чадаагүй тул бие даагчид гарган өрсөлдсөн юм.

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …