МАН: АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг хойшлууллаа

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.03.25/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцөхөөр санал оруулсан Улсын Ерөнхий прокурорын орлогч болон АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

Улсын Ерөнхий прокурорын орлогчийн томилгооны тухайд Ерөнхийлөгчийн зүгээс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокурор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлээд байсан юм.

Харин АТГ-ын дарга, дэд даргын хувьд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргад нэр дэвшүүлээд байсан юм.

Харин  томилгооны асуудлаас өмнө С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн асуудлыг нэг даруй шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэгджээ.

Бүлгийн хуралд С.Зоригийн хэргийн талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж мэдээлэл хийсэн бөгөөд бүлгийн гишүүдийн олонхийн саналаар дараах гурван чиглэлээр ажиллахаар тогтжээ.

Үүнд:

1. Эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил болгох

2. Энэ асуудалтай холбогдуулан УИХ-аас Ажлын хэсэг гаргах

3. Эрүүдэн шүүсэнтэй холбоотойгоор ҮАБЗ хуралдаж, яаралтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …