Л.Оюун-Эрдэнэ:Сэргээсэн бичлэгийг тагнуулын байгууллага  хоёр ангилсан

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой бичлэгийг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Нууц”-аас гаргах шийдвэр гаргажээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Их урт бичлэг байгаа. Зарим хэсэг нь мөрдөн байцаалтад орсон учраас тэр хэсгийг нууцаас гаргах гэхээр мөрдөн байцаалтад хөндлөнгөөс оролцсон болно гээд прокурор хориглочихоод байгаа.

Харин мөрдөн байцаалтад ороогүй, бичлэгийн багаахан хэсэг байгаа. Сэргээсэн бичлэг гэсэн үг. Сэргээсэн бичлэгийг тагнуулын байгууллага олон нийтэд ил болгож болох, ил болгож болохгүй гэж хоёр ангилсан. Бичлэгийг нууцаас гаргасан тул эхлээд УИХ-ын гишүүд чуулган дээр хаалттай үзэх юм уу танилцах байх. Удахгүй олон нийтэд ил болгож болох хэсгийг хэвлэлд ил болгоно” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …