Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүдийн 85 хувийн саналаар анхны өргөн барьсан хэлбэрээр нь баталлаа. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн үеэр Хууль зүйн байнгын хорооноос гаргасан “Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэсэн саналыг УИХ-ын гишүүдийн 82.1 хувь нь дэмжсэн юм.

Мөн хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг 90 хувийн саналаар, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 92 хувийн саналаар тус тус дэмжлээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: …