УИХ-ын хаврын чуулган баасан гарагт эхэлнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган энэ сарын 5-ны өдөр буюу энэ баасан гарагаас эхлэн хуралдана. Хаврын чуулганыг хуралдуулах тухай УИХ-ын даргын захирамж гарсны дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлах юм.

Хуралдааны эхэнд АТГ, шүүх, прокурорын дарга нарын томилгоог хэлэлцэнэ. Мөн Нотариатын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа юм.

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …