Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж Улсын Их Хурлын Тамгын газрын 2012 оны үйл ажиллагааны тайлан сонсох;
- Зарим аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаатай танилцсан дүн;
- Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос хийх ажлын төлөвлөгөөний тухай.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.30 цагаас “Б” танхимд эхэлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэнэ.