09:00 Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “А” танхимд болно
09:00 цагт Ус цаг уур, орчны шинжилгээний газар БОНХЯ-наас зохион байгуулж буй байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн байгууллагуудтай хийх өргөтгөсөн уулзалт эхэлнэ.
10:30 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаан с “Б” танхимд
10:00 цагтАгаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд “Орон байраа дулаалцгаая” аян нийслэл хотод өрнөж байна. Сонгинохайрхан дүүрэгт энэхүү аян үргэлжлэх бөгөөд СХД-ийн Засаг даргын Тамгын газрын байрны урд өдөрлөгийн нээлт болно. Сэтгүүлчид Та бүхэн 88080310 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
11.00 цагаас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр сүлжээ дэлгүүрүүдийн касс болон лангууны үнэ зөрдөг, цементийн үнийн асуудал, авто засварын газрууд, орон сууцны конторуудад хийсэн хяналт шалгалтуудын тухай хэвлэлийн бага хуралтай.
11:00 цагт “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг танилцуулах хэвлэлийн бага хурал Монголын Залуучуудын Холбооны хурлын танхимд болно.12.40 цагт уулзалтын зорилго, хүлээгдэж буй үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
11:00 цагт “Монгол залуу хүн” ТББ-аас “Эв нэгдлийн эх хүрээ” уриалгын хүрээнд хийх ажлынхаа талаар MN мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:40 цагт уулзалтын зорилго, хүлээгдэж буй үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
15:00 цагт ажилтнуудынхаа эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчиж буй Автобус-3 компанид Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар очиж ажилтануудтай уулзана. Уг компанийн захиргаа ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааг боомилж, гишүүдийн татварыг зогсоосны улмаас Хөдөлмөрийн маргаан үүссэн байна. Газар дээр нь очиж сурвалжлах сэтгүүлчид холбоо барина уу. Утас:99027019