Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас энэ сарын 14-25-ны хооронд “Өршөөлийн аян” зарлалаа.
Тус аяны гол зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг илрүүлэх, зөрчлийг арилгах, бүртгэл судалгаанд хамруулах юм байна. Энэхүү бүртгэл судалгаанд хамрагдсан гадаадын иргэдийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу торгуулийн арга хэмжээ авч Монгол Улсад орогнох эрхийг нь хязгаарлахгүйгээр гаргах юм байна.
Нэг ёсондоо манай улсад цагаачлан амьдарч буй иргэдийг бүртгэж оршин суух эрх олгож хууль бусаар амьдарч байсныг өршөөж байгаа юм.
О.Рана