Фото: Олон улсын уран бүтээлчдийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэлээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэхүү онцгой баярын өдрийг Манай улс хоёр дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Уг өдрийн утга учир нь яруу найрагч, зохиолч, уран зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжиг дэглээч, энтертейнерүүд зэрэг эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхамшигтай уран бүтээлчдээ хүндэлж, хайрлаж, тэднээр бахархан дэмжихэд оршино.

Энэ удаагийн Олон улсын уран бүтээлчдийн өдрийг Корпрэйт конвэйшн центр”-т зохион байгуулж хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын соёл урлаг, утга зохиол гээд бүхий л салбарын шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлчид урилгаар оролцлоо.

Монголд анх удаа уран бүтээлчдэд зориулсан НОГООН ХИВСНИЙ ЁСЛОЛ боллоо

Дэлхий нийтээрээ байгаль эх дэлхийгээ хайрлах ёстой болсныг илэрхийлэх зорилгоор Ногоон дэлхийн төлөө энх тайвны элч уран бүтээлчдэд зориулсан улаан биш Ногоон хивсний ёслолыг зохион байгууллаа. Түүнчлэн дэлхийн чиг хандлага ч улаан хивсний ёслолоос татгалзаж ногоон хивсний ёслолыг сонгох болжээ.

“ЭХ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО

“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажилласан юм. Мөн тус тоглолтод манай орны урлаг соёлын сор болсон уран бүтээлчдийн бүтээлийн дээжээс толилууллаа.

Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцов.

500 УРАН БҮТЭЭЛЧДИЙН ВЕГАН ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Даян дэлхийд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох ганц гарц нь ферм, мал аж ахуйн үйлдвэржилтээс гаралтай хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах явдал юм. Энэхүү хүлэмжийн хийг үүсгэж буй гол аюул нь мах, мал амьтны гаралтай хоол хүнсний хэрэглээ юм.

Иймд дэлхий нийт эрүүл, энэрэнгүй ургамлан хооллолттой амьдралын хэв маяг буюу ВЕГАНИЗМЫГ сонгож байна.

Тиймээс энэхүү уран бүтээлчдэд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтын зоог нь зөвхөн Веган буюу ногоон хоолноос бүрджээ.

Тайвань болон бусад орны шилдэг тогооч нар олон үндэстний гайхамшигтай ногоон хоолнуудаар зочдыг дайллаа.

Олон улсын уран бүтээлчдийн өдрийг тэмдэглэж эхэлсэн тухай товчхон:

Хүмүүнлэг үйлстэн, уран бүтээлч, дэлхийн оюун санааны нэрт удирдагч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай жил бүрийн 4-р сарын 3-ныг “ОЛОН УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ӨДӨР” хэмээн зарлаж, тэмдэглэх санаачилгыг 2018 онд гаргасан юм.

Тэрээр хүн төрөлхтний амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхалтай уран бүтээлчдийг хүндэлж, хайрлаж, тэднийг бахархан дэмжих үүднээс энэ өдрийг санаачилжээ.

Уг олон улсын баярын өдрийг санаачилсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь дэлхийд нэртэй онцгой уран бүтээлч билээ. Энэ өдөр ИХ БАГШИЙН уран бүтээлийн үзэсгэлэнг уран бүтээлчиддээ зориулан дэлгэсэн юм. Уран зураг, яруу найргийн цоморлогууд, дэнлүү, үнэт эдлэл зэргээс бүрдсэн давтагдашгүй уран бүтээлүүд нь оролцогчдын мэлмий оюун санааг баясгасан юм.

Түүнчлэн жил бүрийн баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн Олон улсын Нийгэмлэг ажиллаж байгаа бол энэ жилээс хамтран зохион байгуулагчаар Монголын Урлагийн ажилтны холбоо, Монгол Улсын Филармони, Монголын Театрын Музей, Соён Гэгээрүүлэгч ТВ, Монгол костюмс, Монгол Улсын Морин хуурын чуулга, дэмжигч байгууллагаар Нийслэлийн соёл, урлагийн газар, Архангай хөгжимт драмын театр, Монголын органик хүнсний холбоо ажилласан байна.

Цаашид ерөнхий зохион байгуулагчдын зүгээс уг Олон улсын өдрийг мэргэжлийн Урлагийн төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран бие даан зохион байгуулдаг болгоход чиглэж байгаа аж. Ингэхдээ жил бүрийн баярын өдрийн цар хүрээг улам өргөжүүлэн уран бүтээлчид бүрт хүргэх буюу орон даяар зэрэг тэмдэглэдэг болох. Мөн энэ өдрийг угтсан, өдөрт зориулсан уран бүтээлчдээ дэмжсэн томоохон ажлууд зохион байгуулах, түүнчлэн энэ өдрийн нэр хүндийг олон улсын түвшинд өндөрт өргөхөд зорьж байгаа аж.

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …