Улсын Их хурлын хаврын чуулган өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийлээ. Чуулган нээсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ.
Тэрбээр энэ үеэрээ “Хаврын чуулган нээлтээ хийлээ.УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёрын хувьд намаасаа хөөгдсөн. Тиймээс бие даагчдын бүлэг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад олон чухал хууль багтсан. Үүний нэг нь, хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон” гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлов
Тэрбээр цааш хэлэхдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Хөдөлмөрийн харилцааг шинэчлэх шаардлагатай. Уул уурхайд болон хөдөө, орон нутагт ажил хийж байгаа хүмүүсийн хөдөлмөрийн харилцааг зохицуулах шаардлагатай. Үндсэн хуулийн өөрчлөлт оруулах асуудал орж ирсэн. Хэрэв хуулийг хэлэлцээд эхлэх л юм бол 45 хоног тасралтгүй хэлэлцэнэ. Дунд нь өөр ямар нэгэн хуулийг хэлэлцдэггүй” гэлээ.