Ерөнхий сайд Н. Алтанхуяг Синьхуа агентлагт ярилцлага өглөө

Ерөнхий сайд Н. Алтанхуяг Синьхуа агентлагийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа БНХАУ-д удахгүй хийх айлчлалынхаа зорилгыг   2011 онд  Монгол улс БНХАУ-ын хооронд байгуулсан  стратегийн түншлэлийн гэрээний ойрын ба дунд хугацааны хөтөлбөрийг батлах явдал гэж тодорхойллоо. Мөн ирэх жил тохиох БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг төр засгийн түвшнээс гадна хоёр орны жирийн ард иргэдийн харилцааны том баяр болгож тэмдэглэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа хэллээ.

 Монгол Улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч  орны хувьд төв азийн бусад орнуудтай худалдаа, эдийн засгийн салбарт өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулахыг дэмжиж байгаа.  Монгол Улс нь байршлын хувьд ази европыг холбосон, БНХАУ-ыг европ болон азийн зарим оронтой холбоход чухал үүрэг бүхий байрлалтайн хувьд   төмөр зам, автозам болон дэд бүтцийн олон салбарыг хөгжүүлэхэд Монгол улс идэвхтэй оролцогч байна. Энэ чиглэлээр БНХАУ болон бүс нутгийн бусад улсуудтай хамтарч ажиллана гэлээ. Мөн тэрээр Монгол улс саяхан татварын орчинг хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, тодорхой, өөрчлөгдөхгүй байх чиглэлээр хөрөнгө оруулалтын хуулиндаа өөрчлөлт орууллаа. Монголд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүсийн хувьд Монголын хууль тогтоомж гэнэт өөрчлөгдчих болов уу, миний оруулсан хөрөнгө оруулалт яачих бол гэсэн асуудал  байхгүй  болсон гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …