Д.Дамба-Очир нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлжээ

УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий этгээддээ болон өөрийнхөө эзэмшдэг аж ахуйн нэгждээ зээл авсан асуудлыг АТГ шалгаж буй.

Хамгийн сүүлд УИХ-ын нэр бүхий таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирсэн боловч авч үлдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан. Тэднийг өөрийн хамаарал бүхий этгээддээ ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд нөлөөлсөн гэж үзэж, яллагдагчаар татаад байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг АТГ шалгаж дууссан бөгөөд хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн байна. Харин одоо прокурор уг хэргийг шалгаад, шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдэх юм.

 

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …