З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарыг маргааш шүүнэ

images (1)Өнгөрөгч оны орон нутгийн сонгуулиар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс МАН-ыг дэмжээрэй хэмээн иргэдээр мөнгө тараалгасан гэх хэрэгт холбогдоод байгаа.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Н.Содхүү нарын хүмүүс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хүмүүс хөлссөн мөнгө тараалгасан хэмээн мэдэгдэж байгаа. Тэд МАН-ыг дэмжээрэй хэмээн гурвсан сая гаруй төгрөгийг 50, 50 мянгаар тараасан   гэх асуудал юм. Энэ хэргийн шүүх хурал аравдугаар сарын  8-ныөдөр болох  байсан ч  өмгөөлөгч нэмж авахүндэслэлээр  хойшилсон. Тэгвэл эн хэргийн шүүх хурал маргааш Чингэлтэй дүүргийн шүүхэд 13.30 цагт болно.

МАН-аас нэр дэвшигч Ц.Бугасүрэн, МАХН-аас нэр дэвшигч Ш.Хишигсүрэн, түүний туслах Б.Гал-Эрдэнэ нарын зургаан хүн мөнгө тараалгасан гэгдээд буй УИХ-ын гишүүн З. Баянсэлэнгэ нарыг шүүх хуралд оролцуулах хүсэлтийг тавиад байгаа.  УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн хувьд “Надад тараах, тараалгуулаад байх мөнгө байхгүй. Тэгээд ч хуулийн байгууллагаас намайг дуудаагүй” гэх тайлбар хэлж байгаа юм.

эх сурвалж: ньюс.мн

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …