Ерөнхий прокурорын орлогчдыг томилох асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Улсын Ерөнхий прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлээд буй. УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшигчдийн асуудлыг өнөөдөр /2019.04.15/ хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм.

Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нарын томилгоотой холбогдуулж өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд нээлттэй хэлэлцүүлэг болох юм байна. Хэлэлцүүлэгт төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд оролцож, хэлэлцүүлгийн үр дүнг УИХ-д уламжлах аж.

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …