Монгол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн шигээ баячуудынхаа тоогоор ч Ази тивдээ төдийгүй дэлхийд хүч түрэн орж иржээ. Олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Wealth X” компаниас “World Ultra Wealth Report” буюу дэлхийн хэт хөрөнгөтэй иргэдийн тоог улс орноор нь жагсаажээ. Үүнд 30 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй иргэд багтдаг байна. Жагсаалтыг Японы 1480 тэрбумтан тэргүүлсэн бол манай Монголоос 35 хүн зургаан тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөрөө энэхүү жагсаалтад орсон байна. Харин тэд хэн бэ. Зургаан тэрбум ам.долларыг 35 хүнд хуваавал дунджаар нэг хүнд 171сая 428 мянган ам.доллар ногдож байгаа нь Монгол Улсын нийт төсвийн нэлээд хувь нь дээрх баячуудын хөрөнгө тэнцэж байна.
2011 онд “Hero” сэтгүүлээс Монголын ТОП-100 баячуудын жагсаалтыг гаргасан. Эдгээр баячууд дундаас Ази тив дэх Монголын хамгийн баян 35 эрхэм тодорсон бололтой. Тэдний дотор авилга хээл хахуулийн хэрэгт нэр холбогдон шалгагдаж буй хүмүүс ч багтсан нь анхаарал татаж эхлээд байна. Тухайлбал, АТГ-аас энэ сарын 10 ны өдөр баривчлан шалгаж буй “Чоно” группын Ерөнхийлөгч, Төрийн ордны урд талд байрлах “Blue sky” цамхагийн эзэн Т.Энхболдсодон Монголын ТОП-100 баячуудын 13-т бичигдсэнийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.
“Чоно” группын ерөнхийлөгч Т.Энхболдсодон. Түүний мэдэлд “Strings” амьд хөгжмийн шөнийн клуб, “White house” зочид буудал, “Мишээл экспо” худалдааны төв, “Торго салон”, “Tse pub” гэх зэрэг олон газрууд байдаг бөгөөд одоог хүр¬тэл үйл ажиллагаагаа амжилт¬тай явуулсаар байгаа. Түүний хөрөнгө 2011 оны байдлаар 536 сая ам.доллараар хэмжигдэж байжээ.
эх сурвалж: твмонголиа.мн С.Баяр