Фото: “Холливуд Монголд” наадамд хүрэлцэн ирэх алдартнууд

“Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг ирэх  тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах, Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилготой юм.

“Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян азиуд” “Нарниа” киноны продюсер Тим Коддингтон, “The Meg” киноны жүжигчин Витаяа Пансрингарм зэрэг 16 алдартан Монголд ирэхээр болсон билээ.

 

Холливудаас хүрэлцэн ирсэн 16 уран бүтээлч зохиол, продюсинг, найруулга, зураглал, кастинг, жүжиглэлт, зураг эскиз, дууны найруулга, өнгө хувиргалт, дистрибьюшн, хууль эрх зүйн орчин, кино фестиваль зэрэг өөр өөрийн мэргэшсэн сэдвийн хүрээнд нэгдсэн чуулган, мэргэжлийн “Мастер класс” сургалтуудыг хийх юм.

Түүнчлэн Халли Берри, Брэд Питт, Чарльз Терон зэрэг Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч, мэргэжлийн зөвлөгч багш Ивана Чаббак хүрэлцэн ирэх бөгөөд түүний Лос Анжелес Таймсийн шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увидас” номын нээлт болно.Холливудын уран бүтээлчид өргөн бүрэлдэхүүнээр хүрэлцэн ирж, кино бүтээх мэргэжлийн аргуудаасаа хуваалцах гэж байгаа нь Монголын кино урлагийн хувьд томоохон дэвшилт болох юм.


Танилц: “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд хүрэлцэн ирэх 16 уран бүтээлчид

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …