ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2019.04.17/ хуралдаж  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв.

Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга энэ талаар хуралдаанд танилцууллаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн гэв.

Нэр дэвшигч Максимын Чинбат нь Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай эрэгтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.Тэрбээр 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ. 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа юм байна.

Улсын ерөнхий прокурорын орлогчын албан тушаалд нэр дэвшигч Содонгийн Алиманцэцэг нь 47 настай, эмэгтэй. Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1990 онд 10 жилийн 3 дугаар сургуулийг төгсөж, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн байна. Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Нэр дэвшигч С.Алиманцэцэг нь -1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллажээ. 2005-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2012-2014 “МИАТ” ТӨХК-д хуулийн хэлтсийн даргаар ажилласан байна. 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2015 онд дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хяналтын прокурор, 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт туслах прокурор, 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаа гэв.

Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянгын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Ж.Батзандан нар  Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан юм. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжив. Иймээс  Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …