Дуулиант 23 хэргийг шалгуулахаар гишүүд ерөнхий прокурорт ханджээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Т.Аюурсайхан нар Монгол Улсын Ерөнхий прокурор, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханд хандан албан тоот илгээжээ.

Албан тоотод дурьдаснаар, “Иргэд, албан байгууллагаас өндөр дамтамжтайгаар гишүүд бидэнд ирүүлсээр байгаа асуудлуудыг нэг мөр хянан шийдвэрлүүлэхээр УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.15, 7.1.17-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Танд хандаж байна” гэжээ.

-С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь хилс хэрэгт хэлмэгдсэн эсэх талаар хэргийг дахин шалгах, хууль зөрчин эрүүдэн шүүсэн хүмүүст хариуцлага тооцох

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас баталгаа гаргаж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан “Жаст” группийн захирал Ш.Батхүү нарын хэрэг болон зээлийг эргэн төлүүлэх зорилгоор иргэн Ш.Батхүүгийн өмч хөрөнгө, эрхийг битүүмжилсэн боловч зарим этгээд дундаас нь завшсан гэх асуудал,

– “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг хууль бусаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-д шилжүүлсэн асуудал,

Генерал Б.Хурцын иргэд, аж ахуйн нэгжүүдийг рекэтлэсэн болон УИХ-ын гишүүдийг заналхийлсэн асуудал  зэрэг нийт 23 асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоохыг хүсчээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …