Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг дэмжив

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2019.04.23/  хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Тус хуралдааны эхэнд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан боловч хэлэлцэхээс хойшлуулав.

Ажлын хэсгийн бүрдэл дутуугаас тус хуулийн төслийг буцаах саналыг байнгын хорооны дарга О.Содбилэг гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцэхээс хойшлуулъя гэсэн санал гаргасныг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дэмжиж,  тэрбээр “Ажлын хэсгийг өргөтгөх шаардлагатай бол байнгын хорооны гишүүд ажлын хэсэгт орж ажиллуулъя. Мөн Жанжин штаб, ТЕГ-ынхантай уулзаж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд импортолсон тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт , хамгаалалт, ашиглалт, ААН-үүдийн өнөөгийн байдал зэрэгтэй танилцсан нь дээр. Ажлын хэсэг уг дүгнэлтийг гаргах хүртэл нь уг хуулийн төслийг  хэлэлцэхээс түр хойшлуулах горимын санал гаргаж байна” гэснийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Үүний дараа  Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөв. Уг саналыг байнгын хорооны гишүүдийн 80 хувь дэмжсэн байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …