Фото: БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж байна

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Владимир Путинтай түүхэн дээд хэмжээний уулзалт хийхээр өчигдөр /2019.04.24/ОХУ-д очсон.

Ким Жон Ун 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа эртнээс найрсаг харилцаатай байсаар ирсэн ОХУ-д айлчилж, төрийн тэргүүнтэй нь уулзах гэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын 25-нд Владивостокт уулзана. Хоёр орны удирдагчдын хэлэлцэх гол сэдэв нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг тайван замаар шийдэх болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудал юм. Владимир Путин, Ким Жөн Ун нар Владивостокт анх удаа биечлэн уулзах юм.


Санал болгох мэдээ

Казахстан Улс 2029 он гэхэд бүс нутгийн цахим зангилаа төв болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Астана …