МАН-ын бүлэг АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийг дэмжлээ

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.04.29/ ээлжит хуралдаанаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга, дэд даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлж, түүний оронд АТГ-ын даргад Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга З.Дашдаваа, дэд даргад Ж.Батсайханыг томилох саналыг бүлгийн гишүүд  дэмжсэн байна.

АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх үндэслэлийг “Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон” гэж тайлбарлаж байгаа юм.

АТГ-ЫН ДАРГАД НЭР ДЭВШИГЧ З.ДАШДАВАА 

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол:  1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;

1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,

2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;

2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;

2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;

2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан. Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

 АТГ-ЫН ДЭД ДАРГАД НЭР ДЭВШИГЧ Ж.БАТСАЙХАН

Боловсрол:Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт

Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн

Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга

2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

 

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …