УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулна. Харин нөхөн сонгуульд оролцох эсэхээ нам, эвслүүд ирэх лхагва гараг буюу тавдугаар сарын 1-нээс өмнө шийдэж, Сонгуулийн ерөнхий хороонд оролцох саналаа хүргүүлэх ёстой юм. Энэ хүрээнд яг одоо Тусгаар тогтнолын ордонд МАН-ын IV Бага хурал хаалттай үргэлжилж байна.
Энэ удаагийн хурлаар гурван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал, Хэнтийн аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураалт, дүн гаргах журам батлах тухай, МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг тус тус хэлэлцэж эхлээд байна.
Харин МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар маргааш /2019.04.30/ мэдээлэл хийх бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох эсэхээ эцэслэн хүргэхээр төлөвлөжээ.