УИХ-ын гишүүн С.Жавхлан Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан намд элслээ

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнөөдөр /2019.05.02/ УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд элсч байгаагаа албан ёсоор зарлалаа.

УИХ-ын гишүүн С.Жавхлан “Өнгөрсөн хугацаанд маш олон иргэдээс улс төрийн ганцаардлыг харж байна. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэдгийг  өнгөрсөн хугацаанд хүчтэй мэдэрлээ.

Улс төрд ганцаардал гэдэг хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга. Нөгөө талдаа хоёр эрхэм гишүүн надад удаа дараа санал тавьсны дагуу би удаан хугацаанд бодож судалсны эцэст тулгын гурван чулуу болж Монголдоо үнэний галыг бадраахаар нэгдлээ.Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нартай нэгдэж, Шударга иргэдийн нэгдсэн эвлэл намд нэгдэж, цаашид олон ажил хийх болно гэдгийг батлан хэлье” гэв.

 

Санал болгох мэдээ

Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2026.06.26)-ийн нэгдсэн хуралдаан 10:10 цагт …