Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ

yОросын Ерөнхийлөгч Владимир Путины намтарч Британийн лорд Питер Траскотт түүнийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ. Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулж, тус улсын химийн зэвсгийг устгах тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга иймэрхүү асуудлыг шийдвэрлэх түгээмэл загвар болж мэднэ гэж лорд Лондонд нийтлүүлсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

«Владимир Путины санаачилга жишээ нь ираны асуудлыг шийдвэрлэх загвар болж мэднэ» гэж Траскотт үзэж байна. Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлэхийг санаачилсан мэдэгдлээ Нобелийн хороонд явуулсан гэж тэрээр нэмж хэллээ. Владимир Путин мөн шагнал хүртэх нь Орос улсад ч ач тустай үйл хэрэг болно гэж лорд Траскотт үзэж байна.
эх сурвалж: оросын дуу хоолой радио

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …