МАН-ын бүлэг Ерөнхий аудиторт Д.Занданбатыг дэмжив

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.06/ ээлжит хуралдаанаа хийлээ.Тус хурлаараа Ерөнхий аудиторыг томилох асуудлыг хэлэлцэж, Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Занданбатыг томилох саналыг бүлгийн гишүүдийн 94 хувь нь дэмжив. Улмаар уг саналыг холбогдох байнгын хороогоор энэ долоо хоногт хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулах юм.

Эргэн сануулахад, Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байсан Д.Хүрэлбаатар нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөс зээл авсан нь нотлогдож, улмаар түүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байсан юм. Тэрбээр өмнөх долоо хоногт ажлаас чөлөөгдөх өргөдлөө өгсөн билээ.

 

 

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …