Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны удирдлагуудад зориулсан “Стратеги удирдлага ба төлөвлөлт” сэдэвт сургалтын сүүлчийн өдөр.
Онцлох: БШУҮЭХ-ны Үйл ажиллагааны болон сургалтын төлөвлөгөө, төсвийг багаар ажиллаж боловсруулан үүнийгээ ажил хэрэг болгох талаар Данийн багш нар үүрэг даалгавар өгнө. Сургалт МҮЭХ-ны 4 давхрын зааланд болж байгаа тул Эрхэм сэтгүүлчдэд нээлттэй. Холбоо барих:99027019
11:30 цагаас Монголын Хүүхдийн ордон Багш хөгжлийн төвөө нээнэ.
11:00 цагаас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үргэлжилсээр байна. БЗД-ийн 12-р хороо, Жанжин клубын хэсэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж буй Грандлайн ХХК-ийн “Түмэн Амгалан “ цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа болно. /Баянзүрх дүүрэг 12-р хорооны зүүн урд Жанжин клубын хэсэгт/ Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. Утас: 99185679, 88002006, 91040607
11:30 цагт МН мэдээллийн төвд Англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээнд Монголд анх удаа болох гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлаж байна. Сэтгүүлчид та бүхэн өргөнөөр ирж сурвалжилна уу. Их ач холбогдолтой үйл ажиллагаа болох гэж байгаа юм билээ.
12.30 цагаас Үндэсний мэдээллийн төвд Солонгос дахь Монгол сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Үйл ажиллагаа хариуцсан захирал Юу Сүн Жү манай оронд иржээ. Тэрээр өөрийн хөрөнгө оруулалтаар тус сургуулиа өргөтгөхөөр болжээ. Тэрээр нэг тэрбум вонийн хөрөнгийг өөрөөсөө гаргаж байгаа аж. Мөн монгол багш нар тэнд ажиллах боломжтой болох юм. Энэ талаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирнэ үү.
14:00 цагт Та бүхнийг Монголын Маркетеруудын өдөр болж байгаатай болж байгаатай холбогдуулан зохион байгуулж байгаа Анхдугаар чуулганд хүрэлцэн ирж, мэдээ сурвалжлага бэлтгэн авахыг урьж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын хурлын зааланд болно.Холбоо барих утас : 75551020, 88059595
14:00 цагт Хангарьд ордны 14 давхарт Нийслэл, дүүргүүдийн эрүүл, аюулгүй байдлын индексийн үзүүлэлт, Нийслэлийн гэр хорооллын амьдрах очны газрын зураглалыг иргэдийн оролцоотой гаргах үйл ажиллагааны үр дүнгийн талаар хэлэлцэнэ. Нийслэлд нэн шаардлагатай хийгдэж буй эдгээр ажлуудын талаар сурвалжлахыг сэтгүүлчид та бүхнээс хүсье. 91040607, 325044