Хурдан хүлгүүдээрээ олон түрүүг өнгөлж Монгол улсын алдарт уяач цолоор цоллуулсан Пунцагбалжир агсаны хүү “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнх хүчингийн хэрэгт холбогджээ гэх мэдээлэл өнгөрсөн баасан гаригаас шуугиан тарьж эхэлсэн.
Тодруулбал, түүнийг өнгөрөгч баасан гарагт нэгэн бүсгүйг хүчиндсэн уг хэргийн улмаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдаад байгаа гэж байсан билээ.
Харин энэ талаар “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнх “Интернэт дээр гарсан худал мэдээг хараад шууд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Яг одоо өргөдөл өгч байна.
Тун удахгүй хэвлэлийн бага хурлаар залруулга хийнэ” гэж өөрийн цахим хуудасдаа бичжээ. Түүний талаар гараад буй “хүчингийн хэрэг хийсэн” гэх мэдээлэл нь худал бололтой.