УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Ц.Цолмонгийн оронд УИХ-ын дарга Г.Занданшатарын санал оруулсны дагуу УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм.

УИХ-ын Тамгын газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны саналыг маргаашийн /2019.05.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатарын ахлах зөвлөх Л.Өлзийсайхан нь одоогийн Тамгын газрын дарга Ц.Цолмонтой нэг ангид сурч байсан бөгөөд түүнийг томиловол УИХ-ын Тамгын газрын даргаар анх удаа эмэгтэй хүн ажиллана.

 

 

Санал болгох мэдээ

БҮГД НАЙРАМДАХ ТАЖИКИСТАН УЛСТАЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмонд /2026.07.21/ бараалхаж, хоёр …