Бүгдийг фронтод, бүгдийг ялалтын төлөө /түүхэн зургууд/

1941-1945 оны хооронд өрнөсөн Дэлхийн II дайнд Зөвлөлт холбоот улс нацист Германтай байлдан ялсны ойг жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ ёслол төгөлдөр тэмдэглэдэг бөгөөд энэ жил ялалтын баярын  74 жилийн ойн өдөр тохиож байна.

Энэ дайны үйл явцад монголчууд хэрхэн оролцсон болоод тухайн үедээ ЗХУ ялалт байгуулахад монголчуудын дэмжлэг чухам юу байсан талаарх мэдээллийг Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун нарын эрдэмтэд олон жилийн турш эрэн хайж ОХУ, Монгол Улсын архивуудад буй түүхийн баримт, тушаал шийдвэр, захидал харилцаа, гэрэл зураг, дүрс бичлэг, тухайн үед хэвлэгдэж байсан сонин хэвлэл, уран зураг, захидал зэрэг холбогдох бүхий л түүхийн материалыг цуглуулж, эмхэтгэсэн байдаг юм.

БНМАУ-ын нам, төрөөс Зөвлөлтийн улаан армид туслах

хөдөлгөөнийг удирдан зохион байгуулсан нь
Үнэн” (Правда) сонинд нийтлэгдсэн БНМАУ-ын 26 дугаар Бага Хуралд БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсангийн тавьсан \”Германы фашизмтай тэмцсэн фронтод туслах ажлын явц ба манай зорилгын тухай” сэдэвт илтгэл. 1943.03.06. № 55/265/
БНМАУ-ын Маршал Х.Чойбалсан Бэлэглэлийн төв комиссын хурал дээр үг хэлж байгаа нь. 1943 он. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Бэлэглэлийн комиссын дарга С.Янжмаад фронтод илгээх хувийн бэлэг өгч буй нь. 1941 он. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Ард түмнээс Бэлэглэлийн төв комисст ирүүлсэн хувийн бэлгийг бүртгэж байгаа нь. 1941 он. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив
Фронтод илгээх бэлэглэлийн эд зүйлсийг Бэлэглэлийн төв комисст хүлээлгэн өгөхөөр дугаарлан зогсож байна. 1943 он. Г.К. Жуковын музей.
Фронтод илгээх бэлэглэлийн эд зүйлсийг бэлтгэж байгаа нь. 1943 он. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив.
Цэргийн анги, нэгтгэлүүдээс Бэлэглэлийн төв комисст ирүүлсэн бэлгийг бүртгэж байгаа нь. 1943 он. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив.
Фронтод илгээхээр бэлтгэсэн эсгий гутал. 1943 он. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив.
Фронтод илгээх бэлэглэлийн эд зүйлсийг Бэлэглэлийн төв комисст хүлээлгэн өгөхөөр хөдөө орон нутгаас адуу, тэмээн жинд ачиж явж байгаа нь. 1943 он. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив.
Монголын ард түмэн Улаан армид зориулсан бэлэглэлийн вагоны цувааг аян замд үдэн гаргаж байгаа нь. 1943 он. АВП РФ. Фотография.
Фронтод очоод ирсний дараа. Урд эгнээнд зүүн гараас: БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин төлөөлөгч Ж.Самбуу, ЗСБНХУ-аас  БНМАУ-д суугаа Элчин төлөөлөгч И.А.Иванов, Гадаад хэргийн ардын комиссарын ажилтан Сидоров нар. 1943 он. АВП РФ, ф. 779, д. 100- фотография
Ю.Цэдэнбал Зөвлөлтийн улаан армийн дайчдад бэлэг гардуулж байгаа нь. 1943 он. Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив.
Ю.Цэдэнбал Зөвлөлтийн улаан армийн дарга офицеруудын хамт. 1943 он.     Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архив.
Баруун фронтын Улаан цэргийн ангийн дайчдад Монголын ард түмний өмнөөс төлөөлөгч, сайн малчин Б.Пунцаг Улаан тугийг гардуулж байгаа нь. 1943.03.08. РГАКФД, 43. 0179373. Фотография
Х.Чойбалсан Монголын ард түмний хөрөнгөөр бүтээсэн ”Хувьсгалт Монгол” танкийн цувааг Улаан армийн дайчдад хүлээлгэн өгч байгаа нь. 1943.01.12. РГАКФД. Арх. № 0-362041. Фотография.
Х.Чойбалсан өөрийн хөрөнгөөр бүтээсэн \”Хувьсгалт Монгол” танкийн цувааны \”Маршал Чойбалсан” танкийг Улаан армийн дайчдад хүлээлгэн өгч байгаа нь. 1943.01.12.РГАКФД. Арх. № 0-362041. Фотография.
Монголын ард түмний Улаан армид бэлэглэсэн \”Хувьсгалт Монгол” танкийн цуваа. 1943.01 сар. РГАКФД. 38. 0-206585.
<<Хувьсгалт Монгол>> танкийн бригадын танкчдыг шагнах тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 94 дүгээр зарлиг. 1967.07.10        
                               МУҮТА, Х-11, Д-2, ХН-811, Х.88

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …