Японы эрдэмтэд олон тооны судалгаа явуулсны үр дүнд элэгний хорыг цэвэрлэх амттай, ашигтай аргыг нээжээ. Энэ бол авокадо жимс идэх юм. Авокадо жимс нь хүчтэй хор, олон тооны хорт бодисыг саармагжуулдаг ид шидтэй аж. Учир нь энэ жимсэнд аминдэм, бичил элементүүд ихээр агуулагддаг байна.
Дээрх жимсэнд витамин Е, болон B6, витамин С зэрэг дархлааг сайжруулдаг амин дэм багтсан байдаг гэнэ. Энэ жимсэнд ихэвчлэн бүсгүйчүүд дуртай бөгөөд амттайгаас гадна арьсанд маш сайн нөлөө үзүүлдэг аж.
Түүнчлэн авокадо жимс нь арьсыг залуу хэвээр нь хадгалж, нүүрний хаванг хөөх үр дүнтэй. Мөн энэ жимсийг ашиглан олон төрлийн коктейл болон жимсний шүүсийг хийх боломжтой. Түүний нэг нь тэжээлийн коктейл юм. Үүнийг хийхэд таньд зайрмаг болон нэг ширхэг авакадо жимс байхад л хангалттай.
Авакадо жимсэнд агуулагддаг B,Е,С амин дэм хүний биеийн эсийн үйл ажиллагаанд маш чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Арьсны хөгшрөлт, хуурайшилт болон загатнахаас сэргийлэхээс гадна жимсийг тохирсон хэмжээгээр, өндөг, баяжуулсан үр тариа, сүү, тахианы мах бүхий тэнцвэрт хоол хүнстэй хэрэглэхэд зохимжтой. Мөн хүний биеийг коллаген, суурь уургаар хангадаг болохыг эрдэмтэд нотолжээ.