МАН: Жилийн гурван хувийн хүүтэй зээлийг барьцаагүй олгоно

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2019.05.13/ хуралдаанаараа гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төсөл боловсруулан батлах нь зүйтэй гэсэн шийдвэрт санал нэгдсэн байна.

Намын бүлгийн зүгээс нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлэн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд арилжааны банкуудаар дамжихгүй байх хатуу зохицуулалт хийх аж.

Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг бөгөөд “Итгэлийн зээл”-д гурван сая иргэн хамрагдах боломжтой гэж үзжээ. Гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл”-д Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой бөгөөд хугацаа хэтэрсэн зээлгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй байх шаардлага тавих аж. Түүнчлэн өрхийн аж ахуй болон бичил бизнесийг эрхэлж байсан төсөл хөтөлбөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй этгээд зээлийн батлан даагчаар орох юм байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг байнгын хороогоор хэлэлцэхээс өмнө Оюутолгой компанид өгсөн асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн үү?

-Ирэх долоо хоногт Оюутолгойд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэнэ. Эдийн засгийн байнгын хорооны даргын зөвшөөрлөөр нууцад хамаарахгүй хэсгийг нь УИХ-ын гишүүдэд өгсөн. Д.Дамба-Очир гишүүнд хариуцлага тооцохооргүй юм байна лээ.

-Хэнтийн 42 дугаар тойрогт Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцох нь үнэн үү?

-Уг асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээгүй. Нэр дэвшигчийг тодруулах хугацаа нь энэ сарын 25-27-ны өдөр шүү дээ. МАН Бага хурлаараа Хэнтийн нөхөн сонгуульд оролцоно гэдэг шийдвэрийг гаргасан.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …