Монголын Тэтгэлэгт Оюутан Залуучуудын Солилцооны Үндэсний Төвөөс санаачлан МОХ, БШУЯ, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Монголын сурагчдын холбоо, АНУ- ын Элчин сайдын яамтай хамтран их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, залуусын дунд Англи хэлний улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Уг тэмцээний зорилго нь оюутан залуучуудын англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, сурагчдыг урамшуулан дэмжих явдал ажээ. Уралдаан 11 дүгээр сарын 23-наас 12 дугаар сарын 8-ны өдрүүдэд болох юм байна. Уралдааны шалгалтын материалыг газар дээр нь задалж шалгалт авах, шалгалтын материалыг урьдчилан өгч бэлтгүүлээд, өгөгдсөн материалаас шалгалт авах гэсэн хоёр түвшинд зохион байгуулах аж. Түрүүлсэн оролцогчийг IBT болон TOEFL-ийн шалгалтад үнэ төлбөргүй бэлдүүлэхээс гадна АНУ- ын сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцуулах юм байна.
Уралдаанд оролцогчдыг www.educenter.mn, www.exchangecenter.mn, www.nyescm.org гэсэн цахим сайтаар бүртгэж байна.
Америкийн нэр хүндтэй сургуульд суралцах алтан боломж олдож байгаа юм байна шүү… залуусаа амжилт хүсье.